Эрүүл бус харилцаа гэж юу вэ ? TOXIC RELATIONSHIP

Anudari
3 min readFeb 3, 2021

--

Бидний амьдралд олон төрлийн харилцаа үүсдэг ба зөвхөн хосуудын харилцаанаас гадна гэр бүл, найз нөхөд болон таны эргэн тойрныг хүрээлж байгаа хүмүүс дунд эрүүл бус харилцаа байх магадлал өндөртэй. Миний бие энэ талаар хэзээнээс судалж эхэлсэн бэ гэвэл яг 2 жилийн өмнө эрүүл бус сэтгэл зүйн шахалт дарамтад орж өөрөө өөрийгөө хайрлах өөрийгөө хүндлэх гэх зүйлсийг илүү ихээр ойлгож эхэлсэн билээ. Асар их зориг, хайртай хүмүүсийнхаа дэмжлэгээр бичиж байгаа болохоор өөрийг минь шүүмжлэлгүйгээр бичсэн нийтлэлийг минь шүүмжлээсэй гэж хүсэж байна.. Тухайн үед надад хуучин найз залуутайгаа эрүүл бус харилцаатай байгааг найз нөхөд минь хэлж “Наад нэг юмнаасаа салаач өөрөө өөрийгөө зовоогоод байх юм … Чи ийм хүн биш дээ” гэх мэт маш их анхааруулж байсан хэдий ч хүн хэзээ ч өөрөө мэдэрч туулж үзэхээс нааш ойлгодоггүй юм байна лээ. Тиймээс олон судалгаа болон хүмүүсийн мөн өөрийн түүхэн дээр суурилж танд багахан ч гэсэн “Улаан туг ” буюу эрүүл бус харилцааны талаар болон шинж тэмдгийг бичье.

Эрүүл бус харилцаа гэж юу вэ?

Юуны түрүүнд та тухайн хүнтэйгээ аз жаргалтай байна уу ? гэдэг асуултаас эхлэх нь зүйтэй байх, ихэнхдээ чин сэтгэлээсээ аз жаргалтай хүмүүс юунд ч түүртэлгүй тэр дороо , тэр дороо шүү , ямар ч эргэлзээгүйгээр аз жаргалтай байгаагаа хэлдэг. Хэсэг эргэлзэж эсвэл хариугаа бодож хэлбэл дотроо бодоод үзээрэй , нэг л зүйл эсвэл хар мянган зүйлс таны сэтгэлд хүрэхгүй байна.

Хүн айдастай, тав тухгүй байх үедээ аль болох аз жаргалын тухай ярихыг хүсдэггүй. Аль болох өөрийн асуудал буюу “Үнэн”ээс зугтаж байдаг. Учир нь үнэнтэй нүүр тулбал маш ярвигтай олон асуудал шийдэх хэрэгтэй болох ба өөрөө өөрийгөө яаж хэрхэн буцаад аз жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун нэгэн болох вэ гэдэг зүйлтэй тулгардаг.

  • Эрүүл бус харилцаа нь зөвхөн биеийн хүчирхийлэл биш ба сэтгэлийн хүчирхийлэл буюу сэтгэл зүйн маш том дарамтад оруулдаг төдийгүй өөрийн тань амьдралын хэв маяг, амьдралыг харах өнцөг, бусадтай харилцах харилцаанд хүртэл сөргөөр нөлөөлж өөрчилдөг . Харамсалтай нь амьдралын олон тохиолдолд хүмүүс насаараа тэр харилцаанаасаа салж чадахгүй байдаг ба зарим нь бүр амь насаараа хохирсон аймшигт хэрэгүүд болдог билээ.

Эрүүл бус харилцааны ЭХНИЙ ШИНЖ ТЭМДЭГҮҮД

  1. Control Issues буюу таны хувийн орон зай болон эрхийг тань Хянах явдал юм .

Энэ нь маш энгийн хэрвээ танд дараах зүйлс ойр дотно санагдвал ЭРТХЭН байгаа дээрээ ШУУД ХОЛД !!!

  • Нөгөө хүний чинь үргэлж зөв , бүр үргэлж шүү ! Аливаа маргаан эсвэл та аль нэг зүйл дээр санал нэгдэхгүй тохиолдолд бүх зүйл өөрийн тань буруу мэт болгох ба танаас болж тэр хүн болчимгүй авир гаргасан гэх мэтээр таныг буруутгах. Та ихэнх үед буулт хийж байгаа, учир нь хэрүүл маргаангүй байсан нь өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлснээс илүү байдаг.

2. Communication Problems буюу Харилцааны асуудал юм.

  • Ихэнх үед таны үзэл бодол түүнийхээс зөрчилдөх үед та уур уцаар, эелдгээр болон шууд доромжлох үйлдлийг хүлээж авч, таны өөртөө итгэх итгэлийг үгүйсгэсэн “Чи хэзээ ийм болцон юм? Чи юугаа мэддэг юм? Яасан чи намайг басаад, доромжлоод байна уу ?!” гэх мэт хариу сонссоноор таныг эрхшээлдээ байлгах нэгэн оролдлого юм.

3. “Walking on Eggshells”

  • Та түүнтэй байх хугацаанд яг л өндөгний хальсан дээр алхаж буй мэт мэдрэмж төрж байна уу? Нэг л буруу үг,нэг л буруу харвал, нэг л буруу хөдөлбөл таны алхаж буй өндөг хагараад та хөлөө гэмтээчих юм шиг. Тэр хүний эргэн тойронд байгаа энерги ч юмуу танд хэлж буй үгс дууныхан өнгө, зан авир , үйлдлээс нь танд ингэж мэдрэгдвэл тусламж аваарай битгий айгаарай , та ганцаараа биш шүү . Надад яг л тэгж санагдаж билээ .

4. “ТА БОЛ МУУ ХҮН”

  • Өөрийн тань хийсэн үйлдэл бүрээс болж одоогийн байгаа нөхцөлд хүрсэн ба асуудалд хоёр хүн бус үргэлж та ганцаараа л буруутан байсаар ирсэн. Та л тэр хүнийг ийм болчимгүй зан гаргахад хүргэж, түүнийг ойлгохгүй, хайрлахгүй , хүйтэн цэвдэг байна гэх мэтээр энэ үзэл бодлыг таны сэтгэхүй д суулгаж байвал эдгээр нь эрүүл бус TOXIC харилцаа юм шүү!!!

Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд хамтрагчаас тань аль эсвэл та бүр өөрөө ийм байвал аль болох бие биенээ зовоолгүйгээр өөрийгөө хүндлэнгээ бусдыг ч мөн хүндлээд энэхүү харилцаагаа дуусгаарай.

Мөн хэрвээ таны харилцаа эдгээр шинж тэмдэг илрэхээс гадна илүү хүнд шатанд байгаа бол дараагийн миний бичих нийтлэлийг заавал уншаарай . Ийм төрлийн харилцаанд байгаа мөн байсан хүмүүсийг буруутгаж “Чи тэгэх байсан юм, Чиний л сонголт ” гэсэн хандлагтайгаар бус аль болох ойлгоосой, өөрийгөө битгий буруутгаасай, өөрийгөө хайрлаарай гэсэн үндсэн дээр энэхүү нийтлэлийг бичсэн билээ. Цаг заваа гаргаж уншсанд баярлалаа.

--

--